Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй бол хурдан морины уралдааныг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-22 17:27:23

"Стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвч өмсүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, даатгалд хамруулаагүй, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулаагүй бол цаашид өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох нь зүйтэй” гэж МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэллээ.

Тэрбээр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага, албан хаагчидтай цахим хурал хийхдээ ийм чиглэл өгчээ. 

Хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн комисст улсын байцаагч нараа оруулж, бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнуудад зөвлөмж хүргүүлж, байнгын хяналт тавихыг үүрэг болгов.

Ж.Болор

Related news