Индонезийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-22 09:13:31

Бүгд найрамдах Индонез улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлалж байна. 

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс угтсан юм. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил уулзаж санал солилцов. 

Тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах юм байна. Түүнчлэн Төв аймагт зочилж, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Мэндсайхантай уулзалт хийх аж.

Н.Туяа

Related news