Баянхонгорын төвийг 6 бүс болгон хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:23:35

Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын 2013-2033 оны хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Солонгосын “Сүсон инженеринг” ХКомпани тус ажлыг хийж байгаа бөгөөд тус төлөвлөөнд хот байгуулалтын бүсчлэлийг дараах байдлаар тогтоожээ.

Тодруулбал, Орон сууц нийтийн үйлчилгээ, Үйлдвэрлэлийн, Инженерийн байгууламж, зам тээврийн, Цэцэрлэгт хүрээлэн аялал жуулчлал, амралт сувиллын бүс болгон хуваажээ. Мөн Тусгай зориулалтын бүс, Засаг захиргааны бүсийг төлөвлөснөөр нийтдээ аймгийн төвийг 6 бүс болгон барилгажилт, газар    ашиглалтын үйл ажиллагааг зохицуулахаар болж байна.

Б.Мөнхзул

Related news