Тарьсан модоо цасаар хучжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:19:55

Сүхбаатар аймгийн албан байгууллагын ажилчид  өөрсдийн тарьсан модны хажуу талын цас болон хогийг цэвэрлэн модоо цасаар хучжээ.

Тус аймгийн байгууллага бүр өөрсдийн тарьсан модыг арчилж тордох, услах зэргээр анхаардаг.  Сүхбаатар аймагт ойрын өдрүүдэд тэнгэр хангай тогтуун сайхан байж цас хайлж эхлээд байна. Цас эрт хайлж газрын хөрсөнд шингэх нь ногоо эрт ургахад хэрэгтэй.

Сүхбаатар аймаг нь ногоон аймаг болох том зорилтыг тавьж хэдэн жилийн өмнөөс мод тарьж эхэлсэн. Өнгөрсөн жил 5-р тойргийн замын гадна талаар бүх албан байгууллагын хүч оролцоотойгоор 11 мянга орчим мод тарьжээ.

Ногоон хот болох зорилтынхоо хүрээнд аймгийн төв дээр мал тэжээлгэхгүй, мал оруулж ирэхгүй байх ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ-аас хэрэгжүүлээд байгаа юм.

Т. Одончимэг

 

Related news