Алдарт ээжүүдийг материалаа амжиж бүрдүүлэхийг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:07:18

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" 1,2-р одонгийн материалыг хүлээн авч байна.

Заасан шаардлагыг хангаж буй ээжүүд өргөдөл, цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, үрчилсэн бол архивын лавлагаа, одонгоо ахиулах хүсэлтэй бол 2-р зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад, энэ сарын 26 хүртэл Зуунмод сумын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Л.Оюунчимэгт өгнө. Иймээс энэ хугацаанд амжиж, бүртгүүлэхийг сануулж байна.

Тус сумаас 2010 онд тав, 2011 онд 778, 2012 онд 34, 2013-2015 онд тус бүр  36 эх "Алдарт эхийн" 1,2-р одон гардаж байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news