Цасанд боогдсон давааг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:56:35

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хаг багийн нутаг “Модон хөшөөт” гэдэг даваа цасанд боогдсон байна.

Иргэд, малчид, тээвэрчид зорчиход хүндрэлтэй, нээж тусламж үзүүлээч гэсэн дуудлагыг  энэ сарын 18-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 11 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  тус давааны замын цасыг арилгаж зорчих хэсгүүдийг нээсэн байна.

Ш.Айзаря

 

Related news