Малчид отроос буцаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:11:06

 Баян-Өлгий аймгийн алслагдсан Булган сумын малчид цас зудыг зориг гарган давж байна.

Тус сум 5400 гаруй хүн амтай. 120 орчим мянган толгой мал сүргийн 80 орчим хувь нь Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан зэрэг нутагт оторлоод төл бойжуулах үе ойртсон болохоор нутаг руугаа эргэж эхэлжээ. Үлдсэн мал гардан тэжээгдсээр хавартай золгож байна. 

-Цаг сайжирвал гуравдугаар сарын сүүлчээр ногоо цухуйж эхэлнэ. 2010 оны өвлийн зудаар ихээхэн хохирол амсан 60 мянган толгой малтай үлдээд ч хохирлоо нөхсөн. Энэ бол малчин бүр хадлангийнхаа талбайг арчлан тордож боломжийн өвс тэжээл бэлтгэдэг болсоны үр дүн юм. Ингээд манай сум 2015 оны ажлаараа аймгийн тэргүүн сумаар шалгарч, малчин Х.Болат аймгийн тэргүүний хадланчаар, малаа мянган толгойд хүргэн өсгөж 200 тугал бойжуулсан Улаагчин багийн малчин М.Болысхан алтан төлийн эзнээр тодорлоо гэж тус сумын ИТХ-ын дарга Х.Адилхан ярилаа.

Ш.Айзаря

Related news