Эмнэлгийн алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:34:11

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Чанарын алба 2016 оныг “Өвчний түүх болон сувилгааны түүхийн жил” болгожээ.

Энэ хүрээнд тасаг нэгжийн онцлогт тохируулан төлөвлөгөө гарган ажиллаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай стандартын түвшинд хүргэж хийж хэрэгжүүлсэн ажлаа улирал тутам тайлагнаж  үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд эмчилгээ, оношлогооны стандарт, эмнэлзүйн удирдамжийг мөрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, эмнэлгийн алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ижил мэргэжилтэний үнэлгээг эрчимжүүлэх зорилгоор ийм шийд гаргажээ.

Б.Гантуяа

 

Related news