Анги сурталчлах аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:59:51

Зэвсэгт хүчний 338-р ангиас, анги сурталчлах аяныг ззхион байгуулж байна. Үүний хүрээнд нийт ажилчидын дунд үндэсний өв соёл, ёс заншлаа сурталчилан таниулах олон төрөлт тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 11 багийн 50 гаруй ажилтан албан хаагчид оролцож байна.

Алба салбар, бие бүрэлдэхүүн тэдний харилцан хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, энэ талаарх албадын мэдлэгийг дээшлүүлж сурталчилан танилцуулах зорилгоор өнөөдрийн энэхүү тэмцээн зохион байгуулагдаж байна. Ажилтан алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв болоьсон өнгөрөөх зорилгоор ангийн зүгээс тогтмол тэмцээн уралдааныг зохион байгуулдаг ч энэ удаагийнх монгол үндэсний хувцасаараа гоёж, өв уламжлал ёс заншлаа дээдэлсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Техник хангалт үйлчилгээ, эмнэлэг уурын зуух, эмчилгээ рот, барилга угсрхалын рот, замын рот, ажиллагаа удирдлагын тасаг гэх мэт 11 баг оролцон шагайн харваа, шагайн уралдаан, ардын дуу гээд 5 төрлийн тэмцээнээр өрсөлдөж байна.

ЗХ-ний 338-р анги нь анги сурталчилах аяныг 2015 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн аянд цэргийн гал тогооны тасгийн хамт олон түрүүлж Итгэлт хамба, Байгаль нуураар аялаад иржээ.

Т. Одончимэг

 

 

Related news