Баянхонгор аймагт ахуйн үйлчилгээг сэргээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 10:29:30

Баянхонгор аймагт "Ахуй үйлчилгээний хөтөлбөр”-ийн хүрээнд 165.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлахад “Элбата” ХХК шалгарчээ.

Эднийх хөтөлбөр хэрэгжигч 9 сумын бизнес эрхлэгчдэд Гэрэл зургийн иж бүрэн тоног төхөөрөмж, Төрөл бүрийн оёдлын машинууд, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл,  Гар утас засварын багаж хэрэгсэл, Гутал засвар, захиалгын тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд, Үсчин, гоо сайхны тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг хэрэгцээт бүхий л тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байна.  Тус ажил хэрэгжсэнээр орхигдоод байсан ахуйн үйлчилгээний салбар ахин сэргэн үйл ажиллагаа явуулан Цогцолбор төв хэлбэрээр ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Гар урлал болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг орон нутгаас дэмжиж жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамруулж хуучин барилгуудыг сэргээн засварлах болон шинээр барих ажлыг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 12 сум “Ахуйн үйлчилгээ” явуулах ажлын байртай болоод байгаа аж.

Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 46 хүнсний үйлдвэр, 481 дэлгүүр, төвлөрсөн худалдааны 2 төв, 15 суманд сүү цагаан идээ боловсруулах 4 үйлдвэр,11 жижиг цех тасаг  үйл ажиллагаа явуулж байна.

Б.Мөнхзул

Related news