46 жолооч зөрчлийн онооноосоо хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 10:19:11

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн баталсаны дагуу жолооч нарт зөрчлийн бүртгэлийн оноог тооцох болж, 2 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл Сүхбаатар аймгийн тухайд одоогоор 46 жолооч 10 онооноосоо хасуулаад байна.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх ЗХАБХ тасгийн мэдээлсэнээр замын хөдөлгөөний тухай шинэ хуулийн хэрэгжилтээс хойш замын хөдөлгөөний зөрчил харьцангуй буурсан.  Гэвч жолооны ард хамгаалалтын бүс, малгай хэрэглэхгүй байх, бичиг баримтаа биедээ авч явахгүй гэртээ үлдээх, жолоо шилжүүлэх зэрэг нийтлэг алдаа зөрчилүүд гарч байгаа. Уг нь эдгээр зөрчилүүд тийм ч том зүйл биш, гэтэл жолооч нарын дэндүү хайнга байдал энд ажиглагдаж байна гэдгийг онцлон хэлсэн юм.  Дээрх оноо хасуулсан жолооч нар ч ихэнх нь эдгээр зөрчлийг гаргасан байна.

Сар шинийн баярын өдрүүдэд хоёр зам тээврийн осол бүртгэгджээ.

Т. Одончимэг

Related news