Невада муж улсад Хиллари Клинтон ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-21 09:53:13

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Невада муж улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаанд сенатч Берни Сандерсыг ялсан тухай телевизийн “Fox News” болон “NBC News” суваг мэдээлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Клинтон нам нэгтнүүдийнхээ 52 хувийнх нь саналыг авсан бол Сандерсыг 48 хувь нь дэмжсэн байна.

Клинтон дэмжигчдэдээ хэдийн талархаж амжжээ. “Невада муж улсын өнцөг булан бүрт зүрх сэтгэлээсээ саналаа өгсөн хүмүүст баярлалаа. Энэ бол таны ялалт” гэж тэрбээр “Twitter” сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

АНУ-д 11 дүгээр сарын 8-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулах сунгаа тус улсын муж улсуудад болж байгаа юм.

Долдугаар сард болох Ардчилсан намын их хуралд Невада муж улсаас нийт 43 төлөөлөгч оролцох аж. Уг их хурлаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчийг тодруулна.

Д.Жаргал



 

Related news