Дөрвөн сургууль нэгдэн ойгоо тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-20 15:27:40

1991 онд хувийн хэвшлийн анхны дээд сургуулийн тулгын чулууг тавьж байсан Отгонтэнгэр их сургууль, Оточ Манрамба их сургууль, Шихихутаг дээд сургууль, Үндэсний Биеийн тамирын дээд сургууль өдгөө 25 жилийнхээ ойтой золгож байна.

Их дээд сургуульд суралцах эрх хязгаарлагдмал, улаан шугамаар оюутны сурах эрхийг хязгаарладаг байсан хуучны тогтолцоог халж шинэ цагийн боловсролын өнгө төрхийг гаргаж ирснээрээ Монголын дээд боловсролын салбарын хөгжлийг шат ахиулсан үзэгдэл болж байлаа.

Өдгөө эдгээр сургууль боловсролын салбарт өөрийн гэсэн байр сууриа хэдийнээ олж хорин нэгдүгээр зууны иргэнийг бэлдэн төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

Тиймээс ч хувийн хэвшлийн анхны дөрвөн сургууль Монголд хувийн хэвшлийн Их, дээд сургууль байгуулагдсаны 25 жилийн ойгоо хамтран тэмдэглэхээр боллоо. Ойн хүрээнд Их ойн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээг, Төгсөгчдийн чуулга уулзалт, Хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээн, Ойд зориулсан үзэсгэлэн гаргах, Ойн нэгдсэн баярын хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Ж.Болор
 

Related news