Сумынхаа өндөгний хэрэгцээг өөрсдөө хангадаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-20 14:40:19

Дорноговь аймгийн Алтанширээ сумын иргэн Э.Жаргалан сумандаа тахианы аж ахуй үржүүлээд багагүй хугацаа өнгөрчөө.

Тэрбээр 2015 онд Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч тахианы  аж ахуйгаа өргөтгөсөн бөгөөд одоогийн байдлаар сумын өндөгний хэрэгцээг 100 хувь хангадаг болсон аж. Тахианы аж ахуй ашиглалтад орсноор тус сумынхан аймгийн төвөөс өндөг худалдаж авах шаардлагагүй болжээ.

Тус сум нийт 1268 хүн амтай бөгөөд үүний 400 орчим нь сумын төвд  оршин суудаг байна.  Нэг ширхэг өндөгийг 300 төгрөгөөр худалддаг бөгөөд өдөртөө л дуусчихдаг аж.   

Х.Эрдэнэбулган

Related news