"Цанахүү-2016" оролцохоор 200 шахам дасгалжуулагч, тамирчин ирээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 20:50:18

Булган аймгийн Тэшиг суманд  болох Өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах "Цанахүү 2016" тэмцээнд оролцохоор 12 аймгийн 200 шахам багш, дасгалжуулагч, тамирчин хүрэлцэн ирлээ.

Бүх баг тамирчдыг хүлээн авч байрлуулаад байна. Тэмцээний зам, бэлтгэл ажил, зохион байгуулалтанд одоогоор ямар нэгэн хүндрэл гараагүй, цаг агаарын хувьд Тэшиг суманд үүлэрхэг бүүдгэр, агаарын температур -14 – 18 градус байна гэсэн мэдээллийг өглөө.
                                                                                                                      
Булган аймгийн Тэшиг сум анх удаа цанын улсын аварга шалгаруулах тэмцээнийг  зохион байгуулж байгаа юм. Тэмцээн энэ сарын 19-22-ны хооронд болно.

П.Батням

Related news