Дүрвэгсдийн хямралыг зохицуулах төслүүдийг Турк, ЕХ хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-18 14:26:40

БРЮССЕЛЬ. /Sputnik/. Туркийн Засгийн газар, Европын Комисс, ЕХ-ны төлөөлөгчид Брюссель хотноо уулзаж, Турк дэх дүрвэгсдийн хямралыг зохицуулах төслүүдийг 3.3 тэрбум доллароор санхүүжүүлэхээр тохиролцлоо гэж Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Наташа Бертауд мэдэгдэв.

Эх оронд нь өрнөж байгаа мөргөлдөөнөөс дүрвэсэн хоёр сая гаруй сирийг Турк нутагтаа орогнуулж байгаа билээ.

ЕХ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг зогсоох хамтарсан төлөвлөгөөг ЕХ, Турк өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 29-нд баталсан билээ. Уг төлөвлөгөөний хүрээнд ЕХ 2016-2017 онд Туркт 3.3 тэрбум доллар олгож, Туркийн ЕХ-нд нэгдэх хэлэлцээг яаралтай эхлүүлэхээр тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Related news