Ээлжит бус чуулган ирц бүрдэхийг хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-18 11:09:47

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 9 цагаас нээлтээ хийх ч 11 цагийн байдлаар 48 хувийн ирцтэй байна.

Өөрөөр хэлбэл ирц бүрдээгүй, өөрөөр хэлбэл АН 35 гишүүнээс 34, "Шударга ёс" эвсэл 10 гишүүнээс хоёр, ИЗНН хоёр гишүүнээс нэг нь чуулганы танхимд хүрэлцэн ирээд байгаа юм.

Одоогийн байдлаар МАН, МАХН болон бие даагч гишүүд ирээгүй байна. Өнгөрөгч даваа гарагт ээлжит бус чуулган мөн л ирц хангалтгүйн улмаас хойшилсон. Энэ маягаар ирц бүрдэхгүй бол өнөөдөр ч чуулган нээлтээ хийхгүй байж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна.

Б.Туул

Related news