Хоёр сумын ойг цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 10:56:38

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 30 дугаар тогтоолоор баталсан "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийн хүрээнд энэ сарын сүүл, гурван сарын  эхээр Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр суманд ойн цэвэрлэгээ зохион байгуулж, 16 мянган шоо метр мод бэлтгэхээр төлөвлөв.

Тус аймагт ойн сан бүхий 13 сум байдгаас хоёр сумын 460 га талбайг цэвэрлэж, түлээнд 12 мянга, хэрэглээнд 4 мянган шоо метрийг тус бүр ашиглана.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх нийт модны 70 хувь шинэс, 20 хувь хуш, 10 хувь нь хус байх юм. Тухайлбал: Мөнгөнморьтын  230 га-гаас 1000-4000 мянган шоо метр, түлээ, хэрэглээний зориулалтаар 1000-2000 мянган шоо метрийг тус бүр бэлтгэхээр тооцоолжээ.

Энэ жил ойн цэвэрлэгээнээс гадна 38 мянган шоо метр модыг хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжээр бэлдүүлэхээр тооцоолсноос нарс, улиангар, бургас, хус, шинэс зэргээс хэрэглээнд 9650 шоо метр, түлээнд 28350 шоо метрийг тус бүр бэлтгэнэ. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news