МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-18 10:44:57

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганыг даваа гарагт нээх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учир өнөөдрийг хүртэл хойшлуулсан. АН-ын бүлэг МАН-ын бүлгийн гишүүдээс шалтгаалан ирц бүрдэхгүй байна гэж байсан бол МАН-ын бүлэг "Манай бүлгийн гишүүд бараг бүгд ажилдаа ирсэн. Эрх баригчид өөрсдөө ирцээ хангахгүй байна" гэж байсан юм. Мөн тус намын бүлэг ээлжит бус чуулган зарлаж байгааг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн. 

Харин өнөөдөр 09.00 цагаас чуулганы нээлт хийх байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. Чуулганы нээлт хийгээгүйгээс шалтгаалан байнгын хороод болон бусад товлогдсон хурлууд бүгд хойшилсоор байгаа юм. 

Н.Туяа

Related news