Дундговь аймаг сар тутмын сэтгүүлтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-17 20:03:50

Дундговь аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бүл нэмж “Аялгуут нутаг” хэмээх сар тутмын сэтгүүл мэндэллээ. Сар шинийн баярын үеэр анхны дугаар нь уншигчдад хүрсэн энэ сэтгүүлийг “Нэрүгэн” продакш үүсгэн байгуулжээ.

Дундговь аймагт өрнөсөн үйл явдлын болоод танин мэдэхүйн мэдээ мэдээллийг нийтлэхээс гадна Дундговь нутгийнхаа нэрийг өргөж яваа салбар салбартаа тэргүүлэгч уугуул иргэдээ алдаршуулах, тэднийг дэмжихэд сэтгүүлийн нийтлэлийн бодлого чиглэх юм байна.

Үүний эхлэл болгож сэтгүүлийн анхны дугаарынхаа зочноор Монгол Улсын начин А. Алтанхуягийг урьж, ажил амьдрал, спортын амжилтын талаар дэлгэрэнгүй ярилцлагыг нйитэлсэн байна.

Эл сэтгүүлийг аймгийн ЗДТГ ивээн тэтгэж хэвлүүлсэн бөгөөд сэтгүүлийн нэг бүрийн үнэ 3 мянган төгрөгөөр худалдаалагдах ажээ.

Т. Отгонтуяа

 

Related news