Зориулалтын бус хуванцар сав хэрэглэж байсныг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 18:21:00

Сэлэнгэ аймгийн МХГ-аас явуулын багажаар газар дээр нь шинжилгээ хийсэн нь үр дүнтэй ажил болжээ.

Сэлэнгэ аймгийн МХГ-аас аймгийн төв Сүхбаатар сумын “Гурван мэргэд” хүнсний захад шалгалт хийлээ. Мичин жилийн хаврын эхэн сард хийсэн уг шалгалтаар төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон маханд байх нитритын хэмжээ, сүүнд гадны хольц байгаа эсэхийг үзсэн байна. Мэргэжлийн хяналтын газрын “Итгэмжлэгдсэн лаборатори”-ийн шинжээч уг шалгалтаа явуулын багаж ашиглан газар дээр нь хариуг гаргаж ажиллажээ. Ийнхүү бүтээгдэхүүн худалдаалах цэг бүр дээр уг лабораторийн явуулын багажаар шинжилгээ хийсэн нь илүү үр дүнтэй арга хэмжээ болсон байна. Мөн энэ үеэр хүнсэнд хэрэглэж болохгүй зориулалтын бус хуванцар сав хэрэглэж байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

Related news