“Цодгор хүү–2016” шигшээ тэмцээнд амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 13:17:02

МХО-ны шатрын багш, Монгол улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсаны нэрэмжит "Цодгор хүү-2016” өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Өвөрхангай аймгийн тамирчид амжилттай оролцоод иржээ.

25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд 21 аймгийн шатарчид, “Улаанбаатар хотын аварга” шалгаруулах тэмцээнээс шалгарсан нийт 260 орчим шилдэг өсвөрийн шатарчид оролцон 8 насны ангилалд Швейцарь системээр 9 өрөг тоглон ур ухаанаа уралдуулсан байна.

Өвөрхангай аймгаас оролцсон тамирчдаас 5 хүртэлх насны ангилалд Арвайхээр сумын 7-р цэцэрлэгийн М.Жамъянжав 31 оролцогчдоос 6-р байр, Баруунбаян-Улаан сумын цэцэрлэгийн М. Маргад-Эрдэнэ 26 оролцогчоос 6-р байр, 6-7 насны ангилалд Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Э.Анарчимэг, 36 оролцогчдоос 15-р байр, Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Д.Дамцагдорж 39 оролцогчдоос 8-р байр, 8-9 насны ангилалд Арвайхээр сумын МГХГС-тай Мэргэд сургуулийн сурагч Ч.Мягмарзаяа 50 оролцогчдоос 13-р байр, Гучин-Ус сумын ЕБС-ийн сурагч Ч.Санжидмолом 45 оролцогчоос 29-р байр, 10-11 насны ангилалд Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Э.Тэгшдэлгэр 40 оролцогчоос 36-р байр, Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн сурагч Т.Пүрэв-Ундрал 34 орлцогчоос 17-р байрыг тус тус эзэлж, 6 тамирчин 50 хувиас дээш хожил авсан амжилт үзүүлжээ.

Эдгээр хүүхдүүдийг уг наадамд оролцоход аймгийн Биеийн тамир спортын газар, Шатрын холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news