Өвсний нөөц хүрэлцэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-17 12:14:50
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Аюулгүй нөөц”-д энэ жил 30 тонн өвс, 30 тонн тэжээл нөөцөлсөн. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нөөцийн өвс, тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдахаар болжээ.

Иймд иргэдийн өргөдлийг авч эхэлсэн байна.  Хоёр хоногийн хугацаанд 50  өргөдөл иржээ. “Аюулгүйн нөөц”-ийн өвс, тэжээл олон иргэнд хүрэлцэхгүй тул дахин өргөдөл авахыг зогсоожээ. Энэ жил эрэлт их, өвс хүрэлцэхгүй байгаа гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн н.Дэмчигжав хэллээ.

Өргөдөл гаргасан иргэдийн малын тооноос  хамаарч нэг иргэнд дээд тал нь 20 боодол өвс, 10 тонн тэжээл өгнө.  Боодол өвс 2500, тэжээл 6500 төгрөг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news