ЭЕШ-ын тов тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-17 12:12:31
oyuka_hu@yahoo.com

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-аас улс орон даяар эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусах бөгөөд хугацааг сунгах, дахин бүртгэл хийхгүй.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 12 дугаар ангийг 1580 гаруй хүүхэд төгсөнө. Шалгалтынжурам болон бүртгэлд өөрчлөлт ороогүй байна. Нэг хичээлийн төлбөр 5800 бөгөөд бүртгүүлэх үедээ сонгосон хичээлийнхээ төлбөр, батламж хуудас 700 төгрөгийг аль ч арилжааны банкны визад байршуулсан байх ёстой.

Элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой бөгөөд 400 дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ өгөх эрх нь үүсэнэ. Мөн шалгуулагч бүрт монгол хэл, бичгийн шалгалтын баталгаажуулалтын хуудас олгоно. Энэ нь  2.5 жилийн хугацаанд хүчинтэй юм. Харин одоогоор монгол хэл, бичиг болон ЭЕШ-ын тов хараахан тодорхой болоогүй байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news