Өмнөдэлгэр сумын урчууд эсгий урлалаа Гиннест бүртгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 12:00:51

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан 1,8м метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравчыг Гиннес-т бүртгүүлж, улмаар монгол ширмэлийг оёх, зээглэх арга ухааныг уламжлуулан, нийтийн хүртээл болгохыг зорьж байна.

Тус сумын “Хан Хэнтий  гар урчууд” ХХК  санаачлан хийж  байгаа бүтээлдээ Чингис хааныхаа амьдрал ахуй тухайн үеийн монгол  түмний минь аж амьдрал ёс заншил, монгол зураг, монгол  үндэсний хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг зэрэг олон түүх агуулсан өндөр 1,8м метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравчыг урлаж байна.

О.Буянхишиг

 

Related news