Б.Дэнзэнсамбуу сумод хүч үзэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-17 11:52:55

Японы сумо бөхийн дэвжээнд ирэх тавдугаар сараас Б.Дэнзэнсамбуу барилдахаар болжээ. Тэрбээр Японы Тоттори хотын Жохоку ахлах сургуулийг төгссөн бөгөөд сургуулийнхаа сумогийн дугуйланд явдаг байсан бөгөөд сургуулиа төгсөөд хотынхоо биеийн тамир, спортын төвд ажилладаг болжээ.

Түүний өндөр 182 см бөгөөд 120 кг жинтэй. Анх 2013 онд Японд очиж байсан бол 2014 онд Японы нийт ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд зохиогдсон "Сэнбацү" хэмээх улсын аварга шалгаруулах сумогийн тэмцээнд багаараа түрүүлж, ганцаарчилсан төрөлд гуравдугаар байр эзэлсэн юм. Одоо 20 настай Б.Дэнзэнсамбуу нь ирэх 5 дугаар сараас сумогийн дэвжээнд барилдахаар болсон талаар энэ сарын 14-нд хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Тус хэвлэлийн бага хурлаар "Би Асашёорюү шиг хүчтэй, Хакухо шиг хүмүүст хайрлагдсан Ёкозуна болмоор байна" гэж амлалт өгч, Асахирюү хэмээн өөрийн нэрээ цаасан дээр буулгажээ. Тэрбээр Асахияама гэх дэвжээнд барилдах болсон нь  17 дахь Монгол сумочин болж байгаа юм.

Асахияама дэвжээний багш хэлэхдээ "Өөрийн гараар амжилт гаргах сумочин, тэр тусмаа ямар ч үед хүчтэй байх сумоч болоосой гэж хүсч байна" гэж онцолжээ.

Д.Өлзий    

Related news