Ораз нэртэй хоёр аваргатай сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 11:17:26

Баян-Өлгий аймгаас хонин жил улсын тэргүүний малчин дөрөв тодорсоны нэг нь Толбо сумын малчин М.Ораз, гэргий Х.Гүлжамал нар шагналаа гардан авлаа.

М.Ораз сэтгэгдлээ ярихдаа, Манай сумын Хонгорөлөн багийн Н.Ораз ноднин улсын тэргүүний малчин цол хүртсэн. Бэлгэшээмээр тохиолдол. Би 1984 онд дөрөвдүгээр анги төгсөөд л мал хариулж эхэлсэн. 1994 онд зуу орчим толгой малтайгаа сумын төвөөс нүүн хөдөө гарсан. Малаа харж хамгаалан өсгөсөөр 2011 онд аймгийн аваргаар тодорсон. Одоо 2200 толгойд хүргэснээр төр засгийн ивээл хүртэж байна. Манайхан үнээ болон гүүний фермтэй. Сүү, айраг үйлдвэрлээд зах зээлд гаргадаг. Дөрвөн малчинтай. Тэдний тус бүрт 350-400 мянган төгрөгийн цалинг тогтмол олгож, даатгалыг нь төлдөг, бусад тусламж үзүүлдэг. Чухам үүний тулд л надад өндөр шагнал олгож байгаа бололтой гэв.

Ш.Айзаря

Related news