Хавар тариалах үр чанарын шаардлага хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 11:13:31

Сэлэнгэ аймаг 2016 онд тариалах үрийн нөөцөө Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарууд болон Улсын нөөцийн салбарын 10 аж ахуйн нэгж, нэг иргэнийн 6 сортын 4414 тонн үрээр бүрдүүлжээ.

2015 оны ургацаас “Стратегийн хүнс” тарианы үр, улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэхээр Улсын нөөцийн салбар, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудад үрийн зориулалтаар нөөцлөгдөж буй улаанбуудайн үрнээс зохих журмын дагуу дээж авчээ. Уг дээжийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Ургамлын үр хорио цээрийн лаборатори”-д шинжилгээнд хамруулан чанарын дүгнэлт гаргасан.

Энэхүү Улсын нөөцийг бүрдүүлэхээр нөөцөлсөн үрийн чанар нь цэвэршилт болон соёололтоороо Монгол Улсын Үрийн буудай, Сортын болон үрийн чанар, Ерөнхий шаардлага MNS-0246:2010 стандартын чанарын шаардлага хангаж байна гэсэн дүн гарчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг 

Related news