Мөрөөдлийн бүтээн байгуулалт эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 11:11:32

Сэлэнгэ аймгийн Ерөө сумынхан улиран одож буй хонин жилдээ мөрөөдөл болсон бүтээн байгуулалтуудын ажлуудаа амжилттай эхлүүлжээ. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумынхан улиран одож буй хонин жилдээ Ерөө гол дээгүүрээ төмөр бетонон гүүр барих, аймгийн төвтэйгээ холбогдох хатуу хучилттай зам тавих, сумын төвдөө анх удаа таван давхар барилга, инженерийн шугам сүлжээ, мөсөн гулгуурын талбай байгуулах зэрэг мөрөөдөл болсон бүтээн байгуулалтуудын ажлуудаа амжилттай эхлүүлжээ.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудаас гадна төр төсвийн байгууллагуудын ажил үйлс улсдаа үнэлэгдэж “Нарлаг” цэцэрлэг нь Улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарсан байна. Мөн сумын малчдын хөдөлмөрийг аймгаас үнэлж “Аймгийн аварга малчин”-аар тус сумын 1-р багийн малчин Х.Балдандорж М.Пүрэвсүрэн нарын гэр бүл шалгарч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч н.Батдоржоос энгэрийн тэмдэг, батламжаа гардан авсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news