НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан 93 насандаа өөд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-17 10:15:42

НҮБ. /TASS/. НҮБ-ын зургаа дахь Ерөнхий нарийн бичгийн дарга /1992-1996/ асан, Египетийн дипломатч Бутрос Бутрос-Гали 93 насандаа өөд боллоо.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч, Венесуэлийн Элчин сайд Рафаэль Рамирез Йемений хүмүүнлэгийн хямралын тухай мягмар гарагийн хуралдааныг нээх үеэр гашуудлын мэдээллийг дуулгасан байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон нэг минут дуугаа хурааж, хүндэтгэл үзүүлэв.

Дэлхийн хэд хэдэн хямралын үед, тухайлбал, Югославын задрал болон Руанда улсад болсон хоморголон устгах үйл явцын үед Бутрос-Гали НҮБ-ыг тэргүүлж байжээ.

Тэрбээр АНУ-ын хоригийн улмаас НҮБ-ын Ерөнхий нарийн даргаар улиран сонгогдож чадаагүй цорын ганц эрхэм юм.

Д.Нямтулга

 

Related news