20 нэр төрлийн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 22:20:37

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгонд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 20 нэр төрлийн 131000 төгрөгийн хугцаа дууссан бүтээгдэхүүнийг устгажээ.

 Шинэ сар гарсаар тус аймгийн МХГ-ын хамт олон хяналт шалгалтын ажлаа шуурхайллаа. Энэ удаа тус аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт хийжээ. Уг шалгалтаар хугацаа хэтэрсэн чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрч, нийт 20 нэр төрлийн 131000 төгрөгийн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгасан байна.

Тус газрынхан урьдчилан сэргийлэх хяналт хийгээд зогсохгүй шалгалтанд хамрагдсан газруудад цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news