II нөхөрлөлийн хамт олон шилжин явах цомын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:20:49

Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны “Цас мөсний баяр"-ын арга хэмжээг “Чингисийн дэлүүн нуур”-нд Эрүүл чийрэг хилчин хөтөлбөр”, ангийн хэмжээнд 2016 онд зохион байгуулах биеийн тамир, спортын арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгууллаа. 

Энэхүү  арга хэмжээ тусгай төлөвлөгөөний дагуу цана, чарга, тэшүүр, буухиа уралдаанууд болон, цасны сумо, олс таталт, уламжлалт наадгай болох мөсөн шагай зэрэг 7 төрлийн тэмцээн нөхөрлөлүүдийн хооронд өрсөлдөв.

Тэмцээний багийн буухиа гүйлтийн тэмцээнд 4 нөхөрлөлийн бүх гишүүд оролцож, захирагчийн нэг орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Уламжаргал ахлагчтай нэг  нөхөрлөлийн хамт олон тэргүүн байр эзэллээ. Эрэгтэй цанын төрөлд цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын албаны дарга, ахмад Цэнд эзэлсэн бол эмэгтэй төрөлд үсчин, гоо сайханч Т.Одмаа нар тэргүүн байр, тэшүүрийн уралдааны эрэгтэй төрөлд Мал зүйч, дэд ахлагч, А.Амартүвшин, эмэгтэй төрөлд зэвсгийн мастер, ахлах ахлагч Р.Ариунзул нар тэргүүн байр эзэлжээ.

Мөн цасны сумо бөхийн барилдааны эрэгтэй төрөлд захиргаа, хүний нөөцийн албаны дарга, ахмад Э.Эрдэнэбат, эмэгтэй төрөлд хүнс, хувцасны нярав С.Тайван, Чарганы буухиа уралдаанд гэрээт хилчин, байлдагч С.Азбаяр, П.Хишигжаргал, Мөсөн шагайн наадгайд холбоо мэдээлэл технологийн албаны дарга, хошууч Д.Баяржавхлан ахлагчтай зэвсэг техникийн албаны жолооч, ахлагч Ч.Мөнхбат нар тэргүүн байрыг эзлэв.

Багийн дүнгээр зэвсэг, техникийн албаны дарга, хошууч Ч.Алтантуяа ахлагчтай II нөхөрлөлийн хамт олон шилжин явах цомын эзэн боллоо.

О.Буянхишиг

Related news