Иргэд цас мөс цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:05:47

Монгол төрт ёсны их баяр-Цагаан сарыг угтаж Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Чойбалсан хотын захирагчийн албатай хамтран “Цагаан сараа цэвэр орчинд угтъя” аян өрнүүлж байна.

Энэ өдрүүдэд Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 33 иргэнийг дээрх ажилд татан оролцуулав.  Тэд Чойбалсан хотын төв хэсгийн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэж олонд буян болж, энэ ажлынхаа хөлсөнд өдөрт 24 мянган төгрөгөөр цалинжсан нь сар шинийнхээ бэлтгэлийг базаахад тун их нэмэр болж байгаа тухайгаа ярьж байсан.

Дорнод аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2000 шахам байгаагийн дийлэнх нь  эмэгтэйчүүд, насны ангиллын хувьд 65,5 хувь нь 15-34 насны залуус эзэлж байна.

Б.Туяа

 

Related news