“Хонин” жилийн алдартнууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:00:00

Дорнод аймгийн “Хонин” жилийн алдартнууд тодорлоо. Сар шинийн босгон дээр “Дорнод” сонины уншигчдын санал асуудлгаар тухайн жилийн аймгийн алдартнуудыг тодруулдаг уламжлал тогтоод 10 дахь жилтэйгээ золгож байна.

Өнгөрөгч  2015 онд  тив дэлхий, улс, аймагтаа ажил үйлсээрээ манлайлсан дорхи хүмүүс аймгийнхаа ард иргэдийн хүндлэлийг хүлээж XYII жарны “хөхөгчин” хэмээгч модон “Хонин” жилийн алдартнаар тодорчээ

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Адуунчулуун” ХК-ийн захирал Баттогтохын Шатар, Олон Улсын хэмжээний мастер Баярцогтын Мөнхзаяа, “Үйзэн тал” ХХК-ийн Ерөнхий агрономич Пүрэвийн Давааням, “ДОЗТ” БГБХ нөхөрлөлийн захирал Чимэдциеэгийн Лхагвасүрэн, “Аминчлахуй” ТББ-ын тэргүүн Базарсадын Батболд, “Шинэ суваг” телевизийн захирал Сүрэнгийн Дэлгэр, Хөлөнбуйр сумын Засаг дарга Уртнасангийн Ганхуяг, Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг дарга Санжаабалдангийн Цэнгэлжаргал, Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн Технологийн багш Түвшинжаргалын Батжаргал нарт уламжлал ёсоор Дорнод аймгаас төрсөн Монгол Улсын гавьяат цолтнууд шагналыг гардууллаа.

Б.Туяа

Related news