Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-08 19:18:49

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өнөөдөр  Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж өргөн мэдүүллээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг ... Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.” гэж заасантай нийцүүлэх үүднээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 3 зүйлтэй хуулийн уг төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Related news