“Хайрын цэцэрлэг”, “Хайрын мод” нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-08 10:47:53
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын өмнө “Хайрын мод” сүндэрлэнэ. Үүнийг “Залуучуудын төгөл” төслийн хүрээнд хийнэ. Тус театр Залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт үзэглэснээр дээрх төсөл хэрэгжих ажээ.

Төслийн нээлт болгож энэ сарын 14-ний 14 цагт “Хайрын мод”-ыг сүндэрлүүлнэ. Уг модонд хосууд цоож зүүж хайртай нэгэндээ үнэнч гэдгээ бэлгэдэх ажээ.  Цаашид уг модыг тойруулж төгөл байгуулна гэж Хүүхэд, залуучуудын театрын удирдлагууд хэллээ.

Мөн тус тетар Гэгээн хайрын баярт зориулж “Хайрын цэцэрлэг” шинэ жүжиг тавина. Жүжгийн зохиолыг театрын захирал Х.Хишигбаатар бичиж  найруулагчаар түүний ах Х.Бямбабаатар ажиллажээ. Жүжигт “Эрдэнэт” Дуу, бүжгийн чуулгын 50 гаруй уран бүтээлч тоглоно. Эл жүжиг дуулалт, драм хосолсоноороо онцлог ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news