Цэцийн хуулиар маргаан үүсгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-08 08:59:58

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулиуд Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцээс маргаан үүсгэжээ.  

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж энэ сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 64 дүгээр зүйл, 65 дугаар зүйлийн холбогдох хэсгийг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 15-ны өдөр болохоор товлов.

Н.Туяа

 

 

 

 

 

Related news