Иргэд Нэгдсэн эмнэлгийн тасгуудын үйлчилгээтэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:04:13

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй таны эрүүл мэнд таны гарт уриан дор “Гэр бүл-Эрүүл мэнд” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Нэгдсэн эмнэлгээс “Тасгуудаа сурталчлах нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж 380 орчим иргэд тасгуудын үйлчилгээтэй танилцлаа.

Энэ үеэр дүрс оношилогоо, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, хүүхэд, мэс заслын тасгууд оролцож иргэдэд шинэлэг үйлчилгээгээ танилцууллаа. Тухайлбал дүрс оношлогооны тасаг нь 10 төрлийн комьпютор томографийн оношилгоог танилцуулсан  бол хүүхдийн тасаг 2 төрлийн утлагын аппаратаар утлага хийжээ. байна. Мөн мэс заслын тасаг хагалгаа бүрт 100 хувь 1 удаагийн хэрэгслэлийг хэрэглэж халдвар хяналтыг чанд баримтлан ажиллаж байгаа, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нь хүнд ухаангүй өвчтнийг дуслын шахуургаар үргэлжилсэн байдлаар хооллох аргыг тус тус нэвтрүүлэн ажиллаж байгаа гэдгийг иргэддээ танилцууллаа.

Б.Гантуяа

 

 

 

Related news