Саудын Араб Сирид хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-05 09:28:50

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Саудын Арабын Зэвсэгт хүчин Сирид хуурай замын цэргийн ажиллагаанд оролцоход бэлэн байна.

Холбогдох мэдэгдлийг тус улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Йемений Засгийн газарт дэмжлэг үзүүлэх “Арабын эвслийн” төлөөлөгч, генерал Ахмед Асири хийжээ.

“АНУ тэргүүтэй олон улсын бүрэлдэхүүнд Сирид хуурай замын ажиллагаанд Саудын Араб оролцоход бэлэн” гэж генерал хэлснийг телевизийн “Al Arabiya” суваг уламжилсан байна. Ингэхдээ тэрбээр энд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх тухай яригдаж байгааг цохон тэмдэглэжээ.

Саудын Арабын цэргийн дарга Швейцарийн Женев хотод НҮБ-ын ивээл дор Сирийн талууд хоорондын хэлэлцээг түр зогсоосны маргааш нь дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Д.Жаргал

 

Related news