40,8 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:23:02

Булган аймагт үзэсгэлэн худалдаа боллоо. Энэ нь аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбар хамтран уламжлал болгон 3 дахь жилдээ  зохион байгуулж байгаа бөгөөд  Орхон, Дархан, Хөвсгөл, Төв аймгуудын, мөн сумдын гээд нийт 14 газрын, 30 аж ахуйн нэгж, 10 бүлэг хоршоо, 40 иргэн оролцжээ.

Тус үзэсгэлэн дээр давхардсан тоогоор 468 нэр төрлийн, 585 мянган ширхэг, 1,1 мянган литр, 1,5 мянган кг бүтээгдэхүүн зарж борлуулан нийт 40,8 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үзэсгэлэн худалдааны борлуулалтаас 10 сая төгрөгөөр илүү байгааг мэргэжилтэн мэдээллээ.  3 өдрийн турш үргэлжилсэн тус үзэсгэлэнд Булган сумаас оролцож байгаа иргэд аж ахуйн нэгжүүддээ орон нутгийн зүгээс үнэ төлбөргүй талбай, лангуугаар  үйлчилж,  үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нь энэ жилийн томоохон онцлог байлаа. Эрүүл аюулгүй орчинтой Булганчуудын төлөө хамтдаа чанартай ажиллаж үндэсний болоод нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжин орон нутагтаа худалдаагаа хийцгээе хэмээн аймгийн Засаг дарга нээлтийн үеэр онцоллоо.

Мөн үзэсгэлэнгийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс дэмжин ажиллаж тухайн газарт нь явуулын лабораториор үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулан ажилажээ..

                                                                                                                                    П.Батням

 

Related news