“Цагаан сар” үзэсгэлэнгээр 90-ээд сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:07:22

Увс аймгийн аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, дэмжих, бизнесийн шинэ харилцаа, зах зээлийн холбоо тогтооход туслах, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаангомд боллоо.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн, мах, махан болон гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний бүтээгдэхүүн, арьс, ширэн болон мод, модон эдлэл, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгалын зүйл, сумдын брэнд бүтээгдэхүүн зэрэг дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд илүүтэй дэлгэгдэн тавьсан байв. Энэ үеэр 15 сумын 138 иргэн, аж ахуйн нэгж 183,9 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнтэй оролцож 90 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийжээ.
“Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааны хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн нь сүү, цагаан идээ, гурил, гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас байлаа. Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагууд хамтран явуулав.

Увс аймаг Б.Батхүү                    

 

 

Related news