БНСУ-ын Данкүүк их сургуульд оюутан сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-03 17:05:44

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.

Тус хөтөлбөрт хамрахыг хүсэгчид МУИС-ийн 1,2,3 дугаар түвшний оюутан, голч оноо 3.0 болон түүнээс дээш, англи эсвэл солонгос хэлний мэдлэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.

Сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас чөлөөлж, сар бүр 50,000 воны стипенд олгох юм.

Өргөдлийг ирэх 4 дүгээр сарын 18-ны дотор МУИС-ийн 1-р байр 219 тоот өрөө Оюутны албанд хүлээн авах аж.

Ж.Болор

Related news