Хилчид, малчдыг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 16:23:29

Баян-Өлгий аймагт гэмт хэргийн гаралт бууралттай ч хулгай, тэр дундаа малын хулгайн хэрэг өсөлттэй байна. Өнгөрсөн онд гэхэд 200 орчим адуу хулгайд алдагдсанаас 120 нь ОБНХУ руу хил давсан нь тогтоогджээ.

Хонь ямаа биш, адуу ганц нэгээрээ биш, ийм олноороо хулгайлагдан гадагшаа гарсан гэдэгт итгэх бэрх. Малаа хувьчилаад авчихсан малчин хүн энэхүү үнэт өмчөө нүдлэн харж хамгаалахын оронд «мал төрийн хамгаалалтанд байна» гэдгийг улсын зүгээс хариулж хамгаалаад өгнө гэсэн мэтээр ойлгож ингэтлээ салан задгай байдалд хүрсэн байх юм. Тэрчлэн эх орны дархан хилээр мөлхөн орж гарсан хулганыг хүртэл харж мэдэж байх үүрэгтэй хилийн манаа хаана юу хийж байдаг бол гэсэн эргэлзээ төрүүлж байна. Алдагдсан эдгээр адуу малчин, хилчин төдийгүй нийт иргэдэд сонор сэрэмжээ эрс дээшлүүлэхийг сануулж байна.

          Ш.Айзаря

Related news