Мөсний баяр ирэх сарын 3,4-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 12:43:02

Хөвсгөл далай орчмын үзэсгэлэнт байгалийн хамгаалах унаган төрхийг хадгалах орон нутгийн иргэдэд мэдлэг олгох эко болон спорт аялал жуулчлалыг дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  мөсний баяр энэ жил 17 дахь жилдээ 3-р сарын 3, 4-ний өдрүүдэд болно.

Энэ жилийн хувьд мөсний хөлдөлт нимгэн байсан хэдий ч сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрсний улмаас хангалттай хөлдсөн учраас баярыг зохион байгуулах боломжтой болжээ. Мөсний баярыг зохион байгуулах ажлын хэсгийг удахгүй байгуулж ямар онцлогтой хэрхэн зохион байгуулах талаар иргэдэд мэдээлэх ажээ.

Б.Гантуяа

 

Related news