Арвайхээрт гэмт хэргийн тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 11:56:09

2015 онд Өвөрхангай аймагт нийт 542 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 255 нь Арвайхээр суманд  үйлдэгдсэн байна. Тус суманд бүртгэгдсэн хэрэг нь урд оноос 88 хэргээр буюу  52,6  хувиар  өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Үүнээс хулгайн хэрэг 63,6  хувиар  өсч, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3,8 хувиар, танхайрах гэмт хэрэг 50 хувиар, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг  8 хувиар тус тус буурчээ. Бүртгэгдсэн хэргүүдийн 107 нь ашиг олох гэсэн шунахай сэдлээр үйлдэгдсэн бол амьжиргааны түвшин доогуур байдлын улмаас гэсэн нэг хэрэг үйлдэгджээ.

Нийт гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 18-35 хүртлэх насны 114 иргэн буюу ажилгүй 77 иргэн байгаа нь энэ  төрлийн  гэмт  хэрэг  үйлдэх  шалтгаан  нөхцөл нь болж байгаа, хэргийн 84,9 хувийг ашиг олох шунахай сэдэлтээр үйлдэж байгаа нь хувь хүний ёс суртахууны доголдолтой холбоотой, хаалга эвдэх, цонхоор орох аргууд нь дийлэнх буюу  31,7 хувийг эзэлж байгаа нь иргэдийн сонор сэрэмж, хариуцлаггүй байдалтай  холбоотой болохыг хуулийн байгууллагаас хэлж байгаа юм. 

Б.Батчимэг

Related news