2016 онд 67 мянга гаруй дүрвэгч, цагаач Европт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-02-03 06:30:57

МОСКВА. /Sputnik/. 2016 онд 67 мянга гаруй дүрвэгч, цагаач тэнгисээр дамжин Европт ирсэн байна гэж Олон улсын цагаачлалын байгууллага (ОУЦБ) мягмар гарагт мэдэгдэв.

ОУЦБ-ын мэдээлснээр, Газар дундын тэнгисээр дамжин Европт очихыг оролдож буй дүрвэгчдийн хувьд 2016 оны эхний сар хамгийн эрсдэл дагуулсан сар байлаа.

Европ дүрвэгчдийн хямралд нэрвэгдсэн байгаа билээ. Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудын  бүртгэлгүй хэдэн мянган цагаач хүчирхийлэл болон ядуурлын улмаас эх орноо орхин Европт ирсээр байгаа юм.

Х.Сарнай

 

Related news