Хонконг, Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-02-02 20:06:47

ХОНКОНГ. /HKSAR/. Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Лай Тун Квог, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болох Хууль зүйн сайд  Д.Дорлигжав нар даваа гарагт ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

"Ялтанг эх оронд нь шилжүүлэх нь түүний найз нөхөд, хамаатан садан байнга эргэн, хэл болон соёлын бэрхшээлгүй чөлөөтэй орчныг бүрдүүлэн, засан хүмүүжүүлж байгаа нэг хэлбэр юм. Энэ нь Хонконг болон бусад газар нутаг хоорондын ялтан шилжүүлэх үйл явцыг дэмжих Засгийн газрын бодлого юм" гэж Лай гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хэлсэн байна.

“Энэ гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр улсын хооронд хууль, эрх зүйн хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргах нэг алхам боллоо” гэж Лай хэлжээ.

Х.Сарнай

 

Related news