Золбин нохой устгах шинэ арга туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:30:19

Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтсийн хамт олон золбин нохой устгах нэгэн аргыг турших бодолтой байна. Энэ нь золбин нохдыг  цуглуулж тогтой хашаанд хаших арга юм байна.

Энэ аргыг туршихын өмнө Булган сумын ИТХ – аас гаргасан “Золбин нохдыг зохицуулах журам” гарсантай холбогдуулан 2013 оноос айл өрхийн нохойг пайзжуулж байгаа. Өнгөрсөн 2014 онд 374 нохой пайзжуулсан байна. Дээрх хэлтсийн хамт олон 2014 онд туршлага судлахаар Өвөрхангай аймагт очсон бөгөөд тус аймгийхан тогтой зөөврийн хашаагаар золбин нохдоо устгаж байгааг олзуурхан туршлага болгон аймагтаа хэрэгжүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөгийн төсөв гаргуулан уг тогтой хашааг хийсэн байна.

Гол нь энэ хашааг хэрэглэх талбай манай Булган сумын төвд асуудалтай байна, мөн нохой авлагч маань одоохондоо ажлаа хийж байгаа тул ирээдүйд туршиж үзэх бодолтой байгаа юм байна.   

                                                                                                                           П.Батням

Related news