“Тэмээний баяр -2016” наадам Баянгол суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 13:06:39

Өвөрхангай аймгийн Баянгол суманд "Тэмээний баяр-2016" арга хэмжээг 1 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Өвөрхангай аймгийн Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд сум, Өмнөговь аймгийн Сэврэй, Мандал-Овоо сумын тэмээчид оролцож, хурдан тэмээ, хурдан торомны уралдаан, сайхан тэмээ шалгаруулалт, тэмээний гаралтай түүхий эд, цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүний шалгаруулалт, тэмээний тухай дуу, шүлэг, магтаалын уралдаанд амжилттай оролцсон байна.

Тэмцээнээр их тэмээний уралдаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын тэмээчин  Б.Хатанбаатарын хүрэн тэмээ, Хурдан торомны уралдаанд Өвөрхангай аймгийн Богд сумын тэмээчин Г.Бат-Отгоны хар тэмээ, Сайхантэмээшалгаруулахуралдаанд Өвөрхангай аймгийн Баянгол сумын тэмээчин П.Анхбаярын улаан тэмээ тус тус шалгарчээ.

Энэхүү арга хэмжээг  тэмээний гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, сурталчилах, тэмээний уналга эдэлгээтэй холбоотой уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх, таниулах зорилгоор Баянгол сумын ЗДТГ, Өндөр-Өнц 1-р багийн хамт олон хамтран зохион байгуулсан юм. 

Б.Батчимэг

Related news