Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-02 10:10:26

УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдаан зарлажээ. 

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хүнд метал агуулдаг, хорт хавдар үүсгэгч РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэх дүгнэлтийг хийж байгаа. Тиймээс УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдрийн хуралдаанаараа “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүэх нөлөө, шийдвэрлэх арга зам” Олон улсын зөвлөлгөөнөөс гарсан үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцэх болсон байна.

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 онд хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар мэдээлэл сонсох аж. 

Дашрамд дурдахад тус байнгын хорооны бүрэлдэхүүнд  өнгөрөгч долоо хоногт өөрчлөлт орж, даргаар нь Ц.Оюунгэрэл томилогдоод байгаа юм. 

Н.Туяа

 

Related news